2020 оны 9-р сарын 30-ны өдөр тус банк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хоёр тал 9-р сарын 6-наас эхлэн Индонез-Хятадын үндэсний мөнгөн тэмдэгтийн төлбөр тооцооны механизмыг албан ёсоор эхлүүлсэн тухай Индонезийн Банк саяхан мэдэгдэв.
Энэхүү арга хэмжээ нь хоёр улсын төв банкны мөнгө санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал үйл явдал бөгөөд Индонезийн рупи болон Хятадын юанийн хооронд шууд ханш тогтоох, хоёр орны эдийн засаг худалдааны солилцоонд үндэсний мөнгөн тэмдэгтийн хэрэглээг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөхөд тус дөхөм болно.


EN
JA
KO
AR
VI
TR





